Харилцаа холбооны Зохицуулах Хороо

РАДИО ДАВТАМЖ

Үйл ажиллагааны чиглэл

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь MNS ISO/IEC 17020:2013 олон улсын стандартын шаардлагыг хангаж, техникийн хяналтын байгууллагаар итгэмжлэгдлээ.

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь

  • Радио давтамжийн зурвасын эзлэмжийг тодорхойлох  хэмжилтийг хийх
  • Зэргэлдээ суваг хоорондын харилцан нөлөөлөл, зурвасын гаднах цацаргалт болон  интермодуляцын шалтгааныг тогтоох
  • Оронгийн хүчлэгийн хэмжилт хийх
  • Хууль бус хэрэглээг илрүүлэх, зөвшөөрөлгүй станцуудыг тодорхойлох
  • Бүх  төрлийн нэвтрүүлэгчийн техникийн үзүүлэлтэд хяналт тавих
  • Харилцан нөлөөллийг шалгаж шийдвэрлэх
  • Сувгийн эзлэмжийг тодорхойлох
  • Зөвшөөрөлгүй хэрэглэгчдийг ялган тогтоох
  • Зөвшөөрөгдсөн параметрүүдээс хэрхэн хазайсныг шалгах зэрэг хяналт, шалгалтын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email