Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Олон суваг дамжуулах үйлчилгээтэй холбоотой асуулт, хариулт

Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”, “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам” болон холбогдох бусад хууль тогтоомжууд.

Олон суваг дамжуулах үйлчилгээ гэж кабелийн сүлжээ, радио давтамж (агаар), эсвэл интернэтээр дамжуулан олон төрлийн телевизийн сувгийг багцаар нь хэрэглэгчдэд хүргэх төлбөртэй үйлчилгээг хэлнэ.

Үндсэн үйлчилгээ гэдэг нь сар бүрийн тогтмол төлбөрт багтсан үйлчилгээг. Нэмэлт үйлчилгээ гэдэг нь үндсэн үйлчилгээнд багтаагүй, нэмж төлбөр төлөөд авах боломжтой үйлчилгээг.

-    Тусгай зөвшөөрөлтэй эсэхийг Харилцаа холбооны зохицуулах хорооны албан ёсны цахим хуудас руу хандаж, тухайн чиглэлээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгах. 

https://crc.gov.mn/pages/show/olon-suvag-damzhuulah-jlchilgee-erhleh

-    Үйлчилгээ авах гэж байгаа газарт тань тухайн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээ хүрдэг эсэхийг лавлах.
-    Олон суваг дамжуулах үйлчилгээний технологийн төрөл нь интернетээр, агаараар, кабелиар зэрэг өөр өөр онцлогтой байдаг тул хэрэглэгч өөрийн байршил, техник хангамж, хэрэгцээндээ нийцүүлэн аль технологи тохирохыг нягталж сонгох.

-    Гэрээ байгуулахаас өмнө гэрээний бүх заалтыг анхааралтай уншиж, танилцах бөгөөд ойлгомжгүй заалт, нөхцөл байвал үйлчилгээний байгууллагын ажилтнаас албан ёсоор тодруулж, бүрэн ойлгосны үндсэн дээр гэрээ байгуулах.
-    Гэрээний хүчинтэй хугацаа нь тодорхой хугацаатай байхаас гадна, уг хугацаанаас өмнө гэрээг цуцалбал ямар нөхцөл, хариуцлага хүлээлгэх талаарх заалтыг мөн гэрээг цуцлахдаа ямар хэлбэрээр хүсэлт өгөхийг анхааралтай уншиж, бүрэн ойлгосны дараа гэрээнд гарын үсэг зурах.
-    Сарын төлбөр, суурилуулалтын хураамж, нэмэлт үйлчилгээний үнэ болон төлбөрийн хэлбэр зэргийг гэрээнээс нарийн уншиж, нийт гарах зардлыг бүрэн ойлгож гэрээ байгуулах.
-    Сонгож буй үйлчилгээний багцад ямар сувгууд багтаж байгааг, мөн нэмэлт суваг авах шаардлагатай эсэхийг сайтар нягтлан, багцын агуулга таны хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг тодорхой ойлгож гэрээ байгуулах.
-    Үйлчилгээнд ашиглагдах төхөөрөмжийг түрээслэх эсвэл худалдан авах нөхцөл, мөн эвдрэл, гэмтэл гарсан үед хэн засварлах, хариуцлага хүлээхийг тодорхой ойлгож гэрээ байгуулах шаардлагатай.
-    Үйлчилгээний доголдол, тасалдал гарсан үед асуудлыг хэр хугацаанд шийдвэрлэх, засвар үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар гэрээний заалтыг анхааралтай унших.
-    Гэрээнд хэрэглэгч ямар үйлчилгээ авах эрхтэй, мөн төлбөрөө цаг хугацаанд нь төлөх, төхөөрөмжийг зөв ашиглах зэрэг ямар үүрэг хүлээхийг тодорхой заасан байдаг тул эдгээрийг сайтар уншиж ойлгох.
-    Гэрээний хугацаанд багцаа солих, өөрчлөх шаардлага гарвал (жишээлбэл, илүү үнэтэй багц руу шилжих буюу багцын түвшинг бууруулах) ямар нөхцөл, журамтайг сайтар уншиж ойлгох.

Та Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Оюуны өмчийн газарт хандаарай.

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email