Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) нь дэлхийн харилцаа холбооны салбарын хөгжил, чиг хандлагыг нягт ажиглан, олон улсын болон бүс нутгийн нэр хүнд бүхий байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, үндэсний салбарын хөгжил, бодлого, зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэхэд зорин ажиллаж байна.
Энэ хүрээнд тус Хороо нь дараах олон улсын болон бүс нутгийн байгууллагуудад гишүүнээр элсэж, харилцаа холбоо, техникийн стандарт, дижитал шилжилт, мэдээллийн аюулгүй байдал зэрэг олон чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Үүнд:
- Олон улсын цахилгаан холбооны байгууллага (International Telecommunication Union – ITU)
- Олон улсын харилцаа холбооны институт (International Institute of Communications – IIC)
- Дэлхийн шуудан холбооны байгууллага (Universal Postal Union – UPU)
- Ази–Номхон далайн цахилгаан холбооны байгууллага (Asia-Pacific Telecommunity – APT)
- Ази–Номхон далайн шуудан холбооны байгууллага (Asia Pacific Postal Union – APPU)
- Ази–Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (Asia-Pacific Broadcasting Union – ABU)
Мөн ХХЗХ нь гадаадын харилцаа холбооны зохицуулах байгууллагуудтай санамж бичиг байгуулан, харилцан туршлага солилцох, мэдээлэл хуваалцах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна. Үүнд:
• Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний радио судалгааны агентлаг (RRA)
• БНСУ-ын Радио сурталчилгааны нийгэмлэг (RAPA)
• Малайз Улсын Харилцаа холбоо, мультимедиа хороо (MCMC)
• Тайланд Улсын Өргөн нэвтрүүлэг, харилцаа холбооны зохицуулах хороо (NBTC) зэрэг багтана.
Түүнчлэн БНСУ (KCC, KISA, KCSC), Сингапур (IMDA), АНУ (FCC) зэрэг улс орнуудын зохицуулах байгууллагуудтай харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, найрсаг, үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Эдгээр хамтын ажиллагаа нь Монгол Улсын харилцаа холбооны салбарын хууль, эрх зүйн орчин, зохицуулалтын тогтолцоо, техник технологийн хөгжил, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байна.
ХХЗХ-ноос Олон улсын ижил түвшиний байгууллагуудтай хөгжүүлсэн хоёр талын хамтын ажиллагаа