Харилцаа холбооны Зохицуулах Хороо

РАДИО ДАВТАМЖ

Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТЫН ХҮСНЭГТ 

ОУЦХБ-ын дээд хэмжээний уулзалт болох Дэлхийн Радио Холбооны Их Хурлаар (ДРИХ) олон улсын радиогийн дүрэмд өөрчлөлт оруулдаг. Олон улсын радиогийн дүрэмд хийгдсэн өөрчлөлтийг үндэслэж үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалтын хүснэгтийг шинэчлэн баталдаг.

  • Анх 1999 оны 11 дүгээр 29 өдрийн 3003 тоот тушаалаар “Монгол Улсын үндэсний радио давтамжийн хүснэгт”-ийг баталсан. Энэхүү хүснэгтээр радио давтамжийн 9 кГц-200 ГГц зурвасын хуваарилалтын хүснэгтийг батлан мөрдсөн.
  • Хоёрдахь хувилбар ДРИХ03-ын шийдвэрийг үндэслэж Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2003 оны 6 дугаар сарын 05 өдрийн 123 тоот тушаалаар баталсан бөгөөд хүснэгтийн загвар өөрчлөгдөөгүй.
  • ДРИХ-12 шийдвэрийг үндэслэн Мэдээллийн Технологи Шуудан Харилцааны Газрын даргын 2013 оны 2 дугаар сарын 04 өдрийн 27 тоот тушаалаар “Үндэсний радио давтамжийн зурвасын төлөвлөлт” баримт бичгийг баталсан бөгөөд радио давтамжийн 8.3 кГц-275 ГГц зурвасыг хамарсан.
  • 2015 онд хуралдсан дэлхийн радиогийн их хурлын (ДРИХ15) шийдвэрүүд, олон улсын радиогийн дүрэмд үндэслэн Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/59 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг баталсан.
  • 2019 онд хуралдсан дэлхийн радиогийн их хурлын (ДРИХ-19) шийдвэрүүд, дэлхийн радио холбооны дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтөд үндэслэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/80 дугаар тушаалын хавсралтаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг баталсан.
  • Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 2022 оны шинэчилсэн найруулгын хүрээнд Радио долгионы тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр батлагдсан. Тус хуульд үндэслэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/42 дугаар тушаалын хавсралтаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг баталсан.
  • 2023 онд хуралдсан дэлхийн радиогийн их хурлын (ДРИХ-23) хурлын шийдвэр, Дэлхийн радио холбооны дүрэм (ITU RR2024)-д оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/46 дугаар тушаалаар “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийг шинэчлэн баталсан. Монгол Улсын Үндэсний Радио давтамжийн хуваарилалтын хүснэгт -ийг эндээс үзнэ үү. 

 

РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫГ ТӨЛӨВЛӨХ, ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ХУВААРИЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ

Радио давтамжийн зурвасын төлөвлөлтийг хийхдээ радио давтамжийн зурвас ашиглалтын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, радио давтамжийн нөөцийг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлэх, шударга хуваарилах үндсэн зарчмыг баримталдаг. Энэхүү журам нь ХХМТГ-ын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/48 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан бөгөөд Монгол Улсын үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг үндэслэн радио давтамжийн зурвасыг төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.  “Радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, хуваарилах журам” -ийг эндээс үзнэ үү.

 

РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ  

Радио давтамжийг үр ашигтай, харилцан нөлөөлөлгүй оновчтой хуваарилахын тул Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хүснэгтэд тодорхойлогдсон радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглагч байгууллага болон иргэдийн радио давтамжийн ашиглалт, техник тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг бүртгэх, бүртгэлийн нэгдсэн мэдээллийг хадгалах, хамгаалах, шинэчлэх, ашиглах, мэдээлэх шаардлага тулгардаг. Энэхүү харилцааг зохицуулах зорилгоор ХХМТГ-ын даргын 202 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн A/47 дугаар тушаалын хавсралтаар уг журмыг баталсан байна. 

“Радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн бүртгэл хөтлөх журам” -ыг эндээс үзнэ үү.

"Радио давтамжийн хуваарилалтын дунд хугацааны төлөвлөлт 2020-2025 он" -ийг эндээс үзнэ үү.

 

РАДИО ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

ОУЦХБ-ЫН РАДИО ДАВТАМЖИЙН БҮСҮҮД

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email