
Цахим орчны зохицуулалттай холбоотой асуулт, хариулт
ХХЗХ нь аливаа төрлийн контентын агуулгад хяналт тавьдаггүй бөгөөд зөвхөн холбогдох эрх бүхий байгууллагаас ирсэн дүгнэлт, шийдвэрийн дагуу холбогдох технологийн арга хэмжээг авч хамтран ажилладаг.
Иргэн, аж ахуйн нэгж нь өргөдөл, гомдлоо агуулгаас нь хамааран холбогдох эрх бүхий байгууллагад гаргана. Тухайлбал: Цагдаагийн байгууллага, Оюуны өмчийн газар, Монополын эсрэг газар зэрэг
- Зохицуулах хороо нь холбогдох эрх бүхий байгууллага /Цагдаагийн байгууллага, Оюуны өмчийн газар, Монополын эсрэг газар) -ын шийдвэрийг үндэслэн ногоон сувгаар дамжуулан Мета компанид хүсэлтийг хүргүүлдэг.
- Мета компани нь уг дүгнэлт, шийдвэрийг хянан үзэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Жич: Фэйсбүүк (META) нь өөрийн үйлчилгээний бодлого, дагаж мөрдөх хэм хэмжээ болон холбогдох хууль, журам гэсэн 2 түвшинд шалгаж үзэн шийдвэр гаргадаг бөгөөд Зохицуулах хорооноос тухайн шийдвэрт нөлөөлөх боломж байдаггүй болно.
- Зохицуулах хороо нь холбогдох эрх бүхий байгууллага (Шүүх, Цагдаагийн байгууллага, Оюуны өмчийн газар, Монополийн эсрэг газар) -ын шийдвэрийг үндэслэн тухайн домэйн нэрийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах буюу Зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад (Blacklist) бүртгэнэ.
- Зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь зөрчлийг арилгасан тохиолдолд, холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн Зохицуулах хороо нь тухайн домэйн нэрийн Монгол улсаас хандах хандалтыг сэргээх буюу зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтаас хасах арга хэмжээ авна.