Баталгаажуулалтын танилцуулга
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 20.3, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14.3-д заасны дагуу Монгол улсын зах зээлд нэвтэрсэн болон нийлүүлэгдэх харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагааг 2012 оноос хойш явуулж байна.
Баталгаажуулалтын зорилго нь тухайн бүтээгдэхүүн нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүйн байдлын талаар холбогдох норматив техникийн баримт бичигт тогтоосон шаардлагыг бүрэн хангасныг үнэн зөв нотлох юм.
Баталгаажуулалт нь:
- Заавал баталгаажуулалт
- Сайн дурын баталгаажуулалт
гэсэн 2 төрөлтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын 1 -р хавсралтаар батлагдсан “ Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүний жагсаалт” -д орсон мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд нь заавал баталгаажуулалтад хамрагдана. (МУЗГ-ын 2018 оны 291 дүгээр тогтоол)
Тус жагсаалтад хамрагдаагүй үйлдвэрлэлийн болон гэр ахуйн зориулалттай цахилгаан тоног төхөөрөмжүүдийг сайн дурын баталгаажуулалтад хамруулж болно