Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц суурилуулах, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд дараах үйл ажиллагааг эрхэлж болно. Үүнд:
1. Гадна холбооны кабель шугамын угсралт;
2. Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт.
Уг тусгай зөвшөөрлийн хүрээнд харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч, эсхүл дотоодын хэрэглээний сүлжээ байгуулах этгээдийн захиалгаар харилцаа холбооны шугам, сүлжээний угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээг норматив баримт бичиг, стандартын дагуу гүйцэтгэх боломжтой.
Харин зөвхөн барилгын дотор харилцаа холбооны сувагчлал, сүлжээ байгуулж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, холболт хийх ажил үйлчилгээ эрхлэх тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу Зохицуулах хороонд бүртгүүлнэ.