Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Харилцаа холбооны үйлчилгээ

Тусгай дугаар

Яаралтай тусламжийн зориулалттай тусгай дугаарлалт

Яаралтай тусламж үйлчилгээнд хэрэглэгчид тухайн орон нутгийн цахилгаан холбооны сүлжээнээс үнэ төлбөргүй холбогдох хязгаарлагдмал нөөц бүхий 3 цифрээс бүрдсэн багц дугаарлалт байна.

Яаралтай тусламжийн тусгай дугаарлалтын хуваарилалтын байдал:

Дугаар

Байгууллагын мэдээлэл

100

ХӨСҮТ яаралтай тусламж

101

Гал сөнөөх анги 

102

Цагдаагийн ерөнхий газрын шуурхай бүлэг 

103

Нийслэлийн түргэн тусламжийн төв

104

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яаралтай түргэн тусламж үзүүлэх) 

105

Нийслэлийн онцгой байдлын газар

106

Тагнуулын ерөнхий газар

107

Нийслэлийн цагдаагийн газар

108

Хүүхдийн төлөө үндэсний төв 

109

Хүнс хөдөө аж ахуйн яам (мал амьтны гоц халдвар)

110

Авлигатай тэмцэх газар

111

Нөөцөд (техникийн боломжгүй)

112

ЦЕГ-ын харьяа МШУТ тестээр ашиглаж байгаа

115

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

116

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар

117

Байгал орчин, аялал жуулчлалын яам

118

Байгал орчин, аялал жуулчлалын яам

119

Эрүүл мэндийн яаманд цар тахалтай холбоотой түр ашиглуулж байгаа 

1111

Засгийн газрын хэрэг эрхлэх газар

Хэрэглэгчийн тарифт үйлчилгээний зориулалт бүхий 1-800-хххх тусгай дугаарлалт (Local Rate Service) 

1-800-хххх дугаарлалт нь  хэрэглэгчээс залгахад нэмэлт төлбөргүй байх ба аливаа бизнес, үйлчилгээний сурталчилгаа, лавлагаа, мэдээлэл өгөхөд зориулагдана. Тус хорооноос бүртгэлийн гэрчилгээ олгогдоно.   

Нэмэлт төлбөртэй үйлчилгээний зориулалт бүхий 1-900-хххх тусгай дугаарлалт (Premium  Rate Service) 

1-900-хххх дугаарлалт нь энгийн тарифын жишгээс өндөр төлбөртэй, өртөг нэмэгдүүлсэн үйлчилгээнд буюу хэрэглэгчид тодорхой төлбөртэйгөөр төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээнд зориулагдана. Тус хорооноос бүртгэлийн гэрчилгээ олгогдоно. 

Мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаар

Жилийн зохицуулалтын хөлсний хэмжээ / мян.төгрөг /

Энгийн (Улаанбаатар хотод) 

500,0

Энгийн (Орон нутагт)

100,0

(1800/1900-АВАВ, 1800/1900-ААВВ, 1800/1900-АВВА)(Улаанбаатар хотод)

1000,0

(1800/1900-АВАВ, 1800/1900-ААВВ, 1800/1900-АВВА)(Орон нутагт)

300,0

(1900-1900, 1800-1800, 1800/1900-АААА)

2000,0

Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг Голомт банкны 1102626829 тоот дансанд тушаах ба мөн Голомт банкны 1165009467 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамж 20.000 ₮-ийг 2 жилээр тооцоолж тушаана уу.

Хүсэлт гаргагч

1.    Холбогдох журам, нөхцөл шаардлагатай танилцах

Хэрэв та тусгай дугаар ашиглан мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол холбогдох хууль, журам, зохицуулалтын чиглэл, нөхцөл шаардлага, төлбөр зэрэгтэй танилцах шаардлагатай.

2.    Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Тусгай дугаар авахаар хүсэлт гаргагч нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдох журам” -ын дагуу өргөдлийн маягтыг бөглөн, уг маягтад заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ.  

Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

Телефон ярианд суурилсан мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаар шинээр авах маягтыг эндээс авна уу.

3.    Заавар, зөвлөгөө авах

Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтэнтэй дараах хаягаар холбогдох, эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой.

4.    Тусгай дугаарын хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

5.    Хүсэлтийг шийдвэрлэх 

“Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдох журам”-ын 4.14-д заасны дагуу тусгай дугаар олгох эсэх асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн хариу мэдэгдэнэ.

Харилцаа холбооны сүлжээний дугаар хүсэгчийн ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангахгүй буюу тодруулга шаардлагатай тохиолдолд холбогдох баримт бичгийг нэмэлтээр ирүүлэхийг цахим шуудангаар, эсхүл утсаар мэдэгдэнэ. Хэрэв ажлын 5 хоногийн дотор нэмэлт материал ирүүлээгүй тохиолдолд дугаар олгохоос татгалзах үндэслэл болно.

Зохицуулах хорооны ажлын алба шаардлага хангасан баримт бичгийг хүлээж авснаас хойш ажлын 22 хоногт багтаан Хороонд танилцуулж, шийдвэрийг дугаар хүсэгчид албан тоотоор эргэж мэдэгдэнэ.

6.    Гэрээ байгуулах, төлбөр төлөх

Та тусгай дугаар олгох тухай шийдвэр хүлээн авсан бол журамд заасан хугацаанд ХХЗХ-ны дугаарлалт хариуцсан гэрээний мэргэжилтэнтэй холбоо барьж, тусгай дугаар ашиглах гэрээг байгуулж, дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлнө.  

Тусгай дугаар шинээр авах, хугацааг сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42.4-т заасны дагуу тэмдэгтийн хураамж төлнө.

Тусгай дугаар ашиглах гэрээг талууд харилцан зөвшилцөж, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан, төлбөр төлснөөр танд тусгай дугаарын бүртгэлийн гэрчилгээг олгох болно.

Тусгай дугаар эзэмшигч

Та гэрээ байгуулсан өдрөөс тусгай дугаар эзэмшигч болж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээ болон тусгай дугаарын нөхцөл шаардлага, стандартыг хангаж, ХХЗХ-ны тогтоол шийдвэр, бусад холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Тусгай дугаар шинээр хүсэх маягт

Дугаарын төлбөр

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 тоот тогтоолын хавсралт Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам

Телефон ярианд суурилсан мэдээлэл лавлах үйлчилгээний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл 

/2024.09.10-ны өдрийн байдлаар/

Монгол Улсын хэмжээнд хэрэглэгчийн тарифт мэдээлэл лавлах үйлчилгээний зориулалт бүхий 95, нэмэлт төлбөртэй мэдээлэл лавлах үйлчилгээний зориулалт бүхий 59, нийт 154 тусгай дугаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Хэрэглэгчийн тарифт болон нэмэлт төлбөртэй мэдээлэл, лавлах үйлчилгээний зориулалт бүхий тусгай дугаарууд: 

 

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email