Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Радио, телевизийн үйлчилгээтэй холбоотой асуулт хариулт

Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”, “Телевизийн хөтөлбөрт тавих нөхцөл шаардлага”, “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”, болон холбогдох бусад хууль тогтоомжуудаар тус тус зохицуулалтыг хийж байна.

Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, “Радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”, “Радиогийн хөтөлбөрт тавих нөхцөл шаардлага”, “Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам” болон болон холбогдох бусад хууль тогтоомжуудаар тус тус зохицуулалтыг хийж байна. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэгт аливаа контентын агуулгад хяналт хийх зохицуулалт байхгүй.  Хэрэв агуулгатай холбоотой гомдол тус Хороонд ирсэн тохиолдолд тухайн үйлчилгээ эрхлэгчид уламжлан хүргүүлж ажилладаг. 

- “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.2-т Өргөн нэвтрүүлгийн болон Арилжааны телевизийн нэг цаг тутамд нэвтрүүлэх зар сурталчилгааны хугацаа 15 минутаас илүүгүй байна. 
-   “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.3-т Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нэг блокийн үргэлжлэх хугацаа таван минутаас илүүгүй байна гэж тус тус заасан байдаг үүний дагуу тус Хорооноос үйлчилгээ эрхлэгчдийн зар сурталчилгаа нэвтрүүлсэн цагт хяналт хийж зөрчил үүссэн тохиолдолд тухай бүр арга хэмжээ авч ажилладаг.

-  “Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.2-т Радиогоор нэг цаг тутамд нэвтрүүлэх зар сурталчилгааны хугацаа 18 минутаас илүүгүй байна. 
-  “Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3.3-т Радиогоор нэвтрүүлэх зар сурталчилгааны нэг блокийн үргэлжлэх хугацаа гурван минутаас илүүгүй байна гэж тус тус заасан байдаг үүний дагуу тус Хорооноос үйлчилгээ эрхлэгчдийн зар сурталчилгаа нэвтрүүлсэн цагт хяналт хийж зөрчил үүссэн тохиолдолд тухай бүр арга хэмжээ авч ажилладаг.

-  Хариуцсан мэргэжилтэн тус гомдлыг шүүж үзэн  тус Хорооноос батлан гаргасан “Хүүхдийн зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-д заасан зөрчил мөн тохиолдолд тухайн үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэн тус Хорооны “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөл”-н хурлаас авч хэлэлцүүлэн зөвлөмж тухайн үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэн ажиллаж байна.
Радио, телевизээр нэвтрүүлэхгүй байх зохисгүй агуулгад дараах агуулга бүхий дуу авиа, дүрс, үйл явдал бүхий нэвтрүүлэг, бүтээл, зар сурталчилгаа хамаарна. Үүнд:

  • Хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга;
  • Хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан агуулга;
  • Гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан агуулга;
  • Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан агуулга;
  • Хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчлахгүй байх.

“Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын 3.10-т Телевизийн хөтөлбөрийн хуваарийг долоо хоногоор урьдчилан гаргаж, олон нийтэд мэдээлэх ба эфирийг хуваарийн дагуу дамжуулна, 3.11-т Телевизийн хөтөлбөрийн хуваарийг Монгол хэлний зөв бичих дүрэм, Зохицуулах хорооноос гаргасан зөвлөмж, форматын дагуу боловсруулна. Хөтөлбөрийн хуваарьт нэвтрүүлэг, киноны нэрийг заавал дурдах ба товчлохгүй бичнэ, 3.12-т Хөтөлбөрийн хуваарийг Зохицуулах хороонд долоо хоног бүр, шаардлагатай тохиолдолд эфирийн метадатаг (эсхүл лог) тухай бүр цахим хэлбэрээр ирүүлнэ, 3.13-т Хөтөлбөрийн хуваарьт өөрчлөлт орох бол үзэгч, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч болон Зохицуулах хороонд тухай бүр урьдчилан мэдэгдэнэ гэж заасныг үйлчилгээ эрхлэгч нь дагж мөрдөн ажиллах үүрэгтэй.

Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар биш Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул тус Хорооны үйл ажиллагаа, контенттой холбоотой зохицуулалтыг хийх чиг үүрэг тус Хороонд байдаггүй болно.

Та Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Оюуны өмчийн газарт хандаарай.

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn