1.1. www.ekids.mn цахим хуудас болон сошиал сувгууд

Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд 2013 оноос www.ekids.mn цахим хуудсыг ажиллуулан хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт зориулан хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, зохистой хэрэглээг сурталчлан таниулах, цахим орчин дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл, зөвлөмж, зааварчилгаа, сургалтын гарын авлага зэргийг бэлтгэн хүргэж байна. Тус цахим хуудаснаас харааны бэрхшээлтэй хүн мэдээлэл авах боломжтой.
1.2.Нөлөөллийн ажил
Хүүхдэд эрсдэлгүй цахим орчин бүрдүүлэхийн төлөө ажилладаг олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлдэг. Тухайлбал:
· Цахим орчны хүүхэд хамгааллын чиглэлээр тал бүрийн оролцоог хангасан хэлэлцүүлэг, уулзалт, семинар зохион байгуулах
· Үндэсний хэмжээнд аян өрнүүлэх
· Хүүхдийг оролцуулсан уралдаан тэмцээн зохион байгуулах
1.3 Сургалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дараах бүлэгт зориулсан сургалт зохион байгуулдаг.
· Хүүхэд
· Эцэг эх, асран хамгаалагч
· Боловсролын байгууллагын ажилтан албан хаагчид
· Төрийн байгууллагын албан хаагчдад