2025 онд шинээр тусгай зөвшөөрөл авсан Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт 3 удаагийн сургалт зохион байгууллаа.

Сургалтаар статистик тайлан мэдээг ирүүлэх хууль эрх зүйн орчин, зах зээлийн мэдээлэл, тайлан мэдээний ач холбогдол, түүнийг хэрхэн ирүүлэх арга аргачлал, заавар зөвлөгөөг өгч, практик дадлага хийхийн зэрэгцээ Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийг хэрхэн хянах болон авлигын эсрэг мэдээллийг өгөв.